Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлье !

2025-12-22
Хэрлэн сумын Онцгой комисс 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж, Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын болон хариу арга хэмжээг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Улаанбурхан өвчний тохиолдол 2025 оны 12 дугаар сарын 19-ний байдлаар лабораториор батлагдсан 8, эмнэлзүйн шинжээр сэжигтэй 4 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн 150 хүүхдийг нөхөн вакцинжуулалтад хамруулж, 260 хавьтлыг тогтоогоод байна. Өвчлөл илэрсэн голомтуудад хавьтлын судалгаа, вакцинжуулалт хийж, боловсролын болон эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Иргэд та бүхэн халуурах, арьсаар тууралт гарах, нүд улайх, ханиалгах, нус гоожих зэрэг шинж тэмдэг илэрвэл гэртээ өөрийгөө тусгаарлан өрхийн эрүүл мэндийн төвд яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна. 

Сэтгэгдэл бичих:

Илгээх