Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн зохион байгуулах “Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгох (А3)” шалгалтыг энэ сарын 07-ны өдөр зохион байгуулна гэж аймгийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээлэв.
Тус шалгалтад Дорнод аймгийн хэмжээнд 80 албан хаагч, мэргэжилтэн оролцохоор бүртгүүлсэн байна.