Цагаан-Овоо сумын сургуулийн барилгын дээврийн засвар эхэлж, хичээл цахимд шилжлээ

2025-10-28

Өнгөрсөн 9 дүгээр сард Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Баяндун сумын нутгаар хүчтэй салхилж байгалийн гамшигт үзэгдэлд олон айл ААНБ-ууд өртсөн.

Өнөөдөр Цагаан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулийн дээврийг засварлах ажил эхэлж байна. Тодруулбал аймгийн Засаг даргын нөөц сангаас 283.975.960 төгрөг гаргаж, гүйцэтгэгчээр" Амуу ган"ХХК ажиллаж байна.

Засварын ажилтай холбогдуулан 10 дугаар сарын 28-31 өдрийг дуустал хичээлийг цахим хэлбэрт шилжүүлж байгааг сургуулийн захиргаанаас мэдээлжээ.

Сэтгэгдэл бичих:

Илгээх