Цаг агаарын тойм

2025-10-14
2025 оны 10 дугаар сарын 13-ны 08 цагаас 10 дугаар сарын 14-ний 08 цаг хүртэл
Дорнод аймгийн нутгаар цаг агаар ямар байсан тухай өнгөрсөн хоногийн тойм.
🌨ХУР ТУНАДАС: Өнгөрсөн хоногт Матад, Цагаан-Овоо сумдын нутгаар 0.0-0.4мм нойтон цас орсон.
🌡🌞ТЕМПЕРАТУР ИХ: Өчигдөр өдөр бүх нутгаар -1... +5 градус дулаан буюу өмнөх өдрөөс Дашбалбар суманд 2 градусаар дулаарч, бусад сумдын нутгаар 3-11 градусаар хүйтэрсэн . Хамгийн их нь Халхгол суманд +5 градус дулаан байв.
🌡🌚ТЕМПЕРАТУР БАГА: Өнгөрсөн шөнө бүх нутгаар -4...-11 градус хүйтэн буюу өмнөх шөнөөс Матад суманд 4 градусаар дулаарч, бусад сумдын нутгаар 1-6 градусаар хүйтэрч хонолоо. Хамгийн бага нь Гурванзагал суманд -11 градус хүйтэн байв.
💨САЛХИ: Өнгөрсөн хоногт хойноос бүх сумдын нутгаар секундэд 1-8 метр байв.
🏙ЧОЙБАЛСАН ХОТ ОРЧМООР: Өнгөрсөн хоногт хур тунадас ороогүй. Зөөлөн салхитай байв. Өчигдөр өдөр +2 градус дулаан буюу өмнөх өдрөөс 7 градусаар , өнгөрсөн шөнө -8 градус хүйтэн буюу өмнөх шөнөөс 3 градусаар тус тус хүйтэрсэн.

Сэтгэгдэл бичих:

Илгээх