Тал нутгийн соёл өдөрлөг 7 дахь жилдээ боллоо

2025-10-06
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас хэрэгжүүлж буй “Соёл түгээе” уриан дор, “Соёлын орон зай – Бидний орчин бүтээлч аян”-ы хүрээнд “Тал нутгийн соёл”өдөрлөгийг угсаатны онцлог бүхий сумдын өв соёл, ёс заншил, зан үйлийн өвөрмөц хэлбэрийг олон нийтэд таниулан сурталчлах, үндэсний бахархалт дархлаа, нэгдмэл үнэт зүйлсийг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулсан. 
"Тал нутгийн соёл" өдөрлөгөөр халх, барга, буриад, үзэмчин угсаатны уламжлалт идээ ундаа, тоглоом наадгай, ахуйн хэрэглэл, үндэсний хувцасны үзэсгэлэн, угсаатны онцлогт ардын урлагийн тоглолт, ховор ном, судрын үзэсгэлэн, виртуал музей, боловсролын хөтөлбөр, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, “Монгол хуур төв” ТББ-ын үзэсгэлэн худалдаа, нөлөөллийн ажил, малчин иргэдийн эко отог, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулгийг сонирхуулсан   юм.  Дорнод аймаг тус өдөрлөгийг 2019 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

Сэтгэгдэл бичих:

Илгээх