Дорнод аймгийн музейгээс Байгалийн Түүхийн Музейтэй хамтран Олон улсын музейн өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд “Далай тэнгисийн сээр нуруугүйтэн ” тусгай үзэсгэлэнг аймгийн музейн Байгалийн үзэсгэлэнгийн танхимд 5 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 1 сарын хугатаатай дэлгэн үзүүлж байна.
Үзэсгэлэнгийн үеэр Дорнод аймгийн музейн “Номхон далайд” боловсролын дижитал хөтөлбөр хэрэгжинэ. Иймд хүүхэд багачууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.