Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулна

2025-05-04
Ерөнхийлөгчийн ивээл дор #Нөмрөгийн_дархан_цаазат_газарт #Тахь нутагшуулах төсөл хэрэгжинэ
Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзаж Говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах болсонд талархал илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл бичих:

Илгээх