Одон орны ховор үзэгдэл тохионо

2025-01-15

Энэ сарын 21-ний өдөр Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далай ван гэсэн Нарны аймгийн зургаан гараг шөнийн тэнгэрт нэгэн зэрэг үзэгдэнэ гэж АНУ-ын сансар судлалын "НАСА" агентлаг мэдээлжээ. Энэ өдөр Дэлхийд хамгийн ойр байрлах дөрвөн гараг энгийн нүдэнд үзэгдэх бол харагдахгүй цорын ганц гараг бол Буд гараг байна.  


Нарны талаас 20-30 градусын хол хол зайтай шулуун шугамд байрлах үеийн одон орны үзэгдлийг гаргуудын давхцал гэдэг. Гурваас дөрвөн гараг нэгэн зэрэг харагдах үзэгдэл ойр ойрхон тохиодог бол зургаа эсвэл долоон гаргийн давхцал ховорт тооцогддог.  Долоон гарагийн давхцал 2025 оны гуравдугаар сарын 8-нд тохиох юм.

Сэтгэгдэл бичих:

Илгээх