БОЭТ шинэ компьютерт томографийн аппаратыг энэ сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Тус эмнэлэг 2008, 2019 онд өмнө нь хэрэглэж байсан хуучин томографийн аппарат суурилуулж байсан ч эвдэрч оношлогооны чадварт сөргөөр нөлөөлж байв. Тодруулбал, ковидын үеэр өдөрт 50-60 хүн оношилж байсан. Ачаалал ихэссэнээр үе үе эвдрэл гарсан ч засварлан энэ оны 5-р сарыг хүртэл ажиллуулж байсан юм. Тэгвэл энэ удаад Дэлхийн банкны санхүүжилтээр Германы Siemens брэндийн шинэ компьютер томографийн аппаратыг тавьж байна. БОЭТ-д аваар ослын болон тархины гэмтэл оношлох шаардлага их гардаг.