Хуурайшилт ихтэй хавар намрын цагт тал хээрийн бүсэд хүчтэй салхи шуургатай зэрэгцэн гал алдвал аюул тарьдаг үзэгдэл сая гэнэт шинээр гарч ирж байгаа юм биш. Энэ эрсдэл байсаар ирсэн, байсаар ч байх болно. Харин бид ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг өндөр түвшинд хангах, шат шатандаа хариуцлагаа дээшлүүлэхэд анхаарвал цаашид хохирол бага амсана. Алийн болгон “байгалийн гамшиг болж байна, хэн нь хэнийгээ гэхэв дээ” гэсэн байдлаар асуудалд хандаж, уянгалж сууцгаах юм бэ?
Энэ сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас гарсан түймэр Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумын нутгийн заагаар орж ирж, ихээхэн хохирол учруулав. Үүнээс гадна аймгийн хэмжээнд энэ өдөр л гэхэд хээрийн долоон түймэртэй байснаас Хэрлэн, Булган, Чойбалсан сумд хогийн цэгээсээ гал алджээ. Хүчтэй салхи шуурга хөдлөхийг хэд хоногийн өмнөөс анхааруулсаар байтал наад зах нь хогийн цэг дээрээ хяналт тавихгүй, түймэр гарсан хойно хөдөлж байна гэдэг бол урьдчилан сэргийлэлт, бэлэн байдал ямар байгааг харуулж буйн бодит жишээ юм.
Дорнод аймгийн хэмжээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд буюу 2023 онд ой хээрийн түймэр 39, 2024 онд 38, 2025 он гарсаар 8 дуудлага мэдээлэл Зүүн бүсийн төв Онцгой байдлын газарт бүртгэгдээд байна.
Хоёрхон жилийн өмнө өдийд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаанаас гарсан түймэр Матадын нутаг дэвсгэрийг дамжин Халх гол сум хүртэл тархсан. Энэ түймэрт Халх гол сумын нийт нутгийн 80 гаруй хувь шатаж, олон айлын гэр орон, хашаа саравч, олон мянган мал амьтан үрэгдсэн. Сая ч мөн л дээрхийн адил Эрдэнэцагаанаас Матадаар дамжин Вангийн цагаан уул орчмоор орж ирсэн түймэр багагүй газар нутаг, өвс бэлчээрийг хуйхлаад оджээ. Азаар Онцгой байдлын газрын гал унтраагчид цаг алдалгүй очиж түймрийг хяналтдаа авсан байна. Харин сумын төвөөс түймэр унтраахаар гарсан бүлэг нь төөрч будлиад түймэртэй манатай байсан гэж нутгийн иргэд ярих. Энэ бол бэлэн байдал нидэр дээрээ ямар байгаагийн бас нэгэн жишээ.
Дорнод аймаг хаврын хаварт ой хээрийн түймэрт өртсөн эмгэнэлт дүр зургаараа улсын хэмжээнд анхаарал татах болов. Харин эцэст нь “байгалийн гамшиг байсан” гэсэн хариултаар энэ бүхэнд цэг тавьсаар удлаа. Гэтэл ой хээрийн түймэр байгалийн гамшиг юм бол хилийн анги заставууд энэ гамшигт хэрхэн өртчихөлгүй үлдэж чадаад байна вэ? Хилийн цэргийнхэн түймрээс хамгаалах шороон зурвасыг сайтар татаж, хавар намрын хуурайшилт ихтэй үед бэлэн байдлыг өндөр түвшинд хангаж, ой хээрийн түймрийн нөхцөлд ямар зохион байгуулалтад орж, эрсдэл багатай даван туулахаа ягштал тооцсон байдаг. Хажуу дэргэдээсээ суралцъя.
Сүүлийн жилүүдэд ихээхэн хохирол дагуулсан түймрүүд голдуу хөрш зэргэлдээ аймгуудаас орж ирж байна. Зарим тохиолдолд салхины чиг хаашаа ч эргэж мэдэх эрсдэлийг тооцоолохгүй ажин түжин суусаар нутаг дэвсгэр дээрээ түймэр орж ирсэн хойно цаг алдаж арга хэмжээ авах тохиолдол ч гарсаар байна. Түймэр орж ирэх магадлал өндөртэй нутгийн зааг газруудад түймрээс хамгаалах зурвас татах ажлыг хийхгүй элдэв шалтаг тоочсоор байна. Техник технологи хөгжсөн, түймрийн зурвас татах байтугайг бүтээн байгуулж болох эрин үед амьдарч байгаа хэдий ч зарим сумын дарга нар түймрээс хамгаалах шороон зурвас татахад маш их хөрөнгө мөнгө, цаг хугацаа, хүн хүч ордог гэсэн тайлбарыг өгч ам таглах нь олонтаа. Хийх хүнд арга нь олддог, хийхгүй хүнд шалтаг мунддаггүйн бас нэг жишээ энэ юм.
Түймрийн шалтгаан янз бүр байж болно. Хамгийн гол нь энэ мэт гамшиг ослын үед бэлэн байх, арга хэмжээ авч хэрэгжүүлэх албаны хүмүүс ямар ажиллав, дараа яавал хохирол багатай даван туулах вэ гэдэгт дүгнэлт хийх, тодруулж хэлбэл, тэр сум тэгж ажиллалаа, тэр алба тийм бэлтгэлтэй байлаа, сайн эсвэл муу байлаа гэдэг хариуцлагын асуудлыг дэвшүүлж, шууд хариуцлага тооцох шаардлага бидэнд хэдүйн иржээ.
Хариуцлагагүйн түймрээс урьдчилан сэргийлье.
Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ
Зангиат хорооллын 1 км авто замын хучилтын ажил эхэллээ
Цагаан-Овоо сумын сургууль цэцэрлэгт тусламж үзүүллээ
Бочче олон улсын тэмцээнд оролцох тамирчидыг хүлээн авч уулзлаа
Цаг агаарын тойм
Баян-Уул суманд 4000 мод тарилаа
Чойбалсан хотод 1000 улиас тарилаа
Зөвхөн Африк тивд амьдардаг Өрөвтас Чух нуурын орчимд үзэгджээ
Данриг Данжайлан хийдээс хойш 1 км замыг хаана
Хүүхдийн ертөнц гар зургийн уралдаанд 220 бүтээл ирж шилдгүүд тодорлоо
АСУУДЛЫГ ЭВ ЗҮЙТЭЙ ШИЙДВЭРЛЭХ ТАЛ ДЭЭР ТУХАЙН ИРГЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Тал нутгийн соёл өдөрлөг 7 дахь жилдээ боллоо
Удирдах ажилтны шуурхай хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах ү...
Багш нарын баярын хурал боллоо
Дорнод аймгийн ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаан маргааш болно
Хэрлэн сумын 9 дүгээр цэцэрлэгийн барилгыг засварлах төслийн гэрээг үзгэллээ
Цэцэрлэгүүдийн ачаалал жилээс жилд нэмэгдэж байна
“Хүн болох багаасаа” спорт төсөл 16 төрлөөр хичээллэж байна
Хэрлэн сумын ЗДТГ хог хаягдлыг ачих, тээвэрлэх үйлчилгээний гэрээг шинэчлэн байг...
Дорнод аймагт "Улаанбурхан" өвчний тархалт эрсдэл өндөртэй байна
Гүйлтийн спортоор “амьсгалж” байна
Хоршоо хөгжүүлэх санд 4.5 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
Дорнод аймагт хэрэгжиж байгаа Улсын төсвийн 12 ажлаас хоёр нь царцжээ
“Далай тэнгисийн сээр нуруугүйтэн ” тусгай үзэсгэлэн нээлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулна
Малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ
Сумдын малчин фермер, хоршоо, нөхөрлөл, бүлгийн төлөөллүүд Хянган аймагт ажиллаж...
Хавдаргүй Монгол эмэгтэй төсөл Дорнод аймагт
Баян-уул сумын 70 га газарт мод үржүүлгийн газрыг байгуулж байна
Энэ сард олгох тэтгэвэр, халамж, хүүхдийн мөнгөний хуваарь
Газрын тосны 19 дүгээр талбайд хүн амины хэрэг гарчээ
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замыг “Чандмань тал” ХХК гүйцэтгэнэ
Хавирга-Архашаат боомтоор жижиг машинаар зорчих боломжийг бүрдүүлнэ
УХНЫ БУЛАГТ ӨВӨЛЖИЖ БУЙ УЛСЫН АВАРГЫН ХОТНООС
Б.БАТХҮҮ: Баяндун сум цаашид аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхээр зорьж байна
“ДБЭХС” ТӨХК энэ өвөл зүүн гурван аймгаа эрчим хүчээр хангах туршилтыг амжилттай...
АСУУДАЛ Ш.ЁЛ, М.ЭНХТӨРДӨӨ Ч БИШ
П.МӨНХБАЯР: “Камерын хяналтын дэд төв” –өөс 139 цэгт 482 камер байршуулж хянаж...
Дорнод аймаг 48.000 мянга гаруй жуулчин хүлээн авчээ
Цагаан дэвийн рашаан дотор эрхтэнд тустай
“Хариуцлагагүйн” түймрээс урьдчилан сэргийлье
Л.АМАРДЭЛГЭР ХЭТ ХҮЙТНИЙ МАРАФОНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
“Учиртай гурван толгой” бол ДУУРЬ
Н.Алтанцэцэг: Ногоон номын сан маань зуны улиралд тун гоё байдаг
Ц.САНСАРМӨНХ : ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР 130 ГАРУЙ СТАНДА...
Буриад идээ ундааны өв соёлоо өвлийн фестивальд сурталчилж байна
Ш.ЁЛ: Аль нам засаглах вэ гэдгээс илүү энэ хугацаанд Дорнод аймагт ямар эерэг өө...
Хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох энэ сарын хуваарь
ХАЛХ ГОЛ: "Хөлдүүс" болсон сумын сургуулийн сурагчид цахимаар хичээллэж байна
Булган сумын замд автомашины ноцтой осол гарчээ
Дорнод аймагт орон сууны үнэ нэг м.кв нь 1.5-3.8 сая төгрөг байна
Нээлттэй дуудлага худалдаагаар 5 автомашин зарна
Мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгох (А3) шалгалт болно
Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг батламжиллаа
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно